Өчигдөр Иракт болсон терактын улмаас 66 хүн амь насаа алджээ. Нийслэлээс 80 км-ын хойд зугт орших Балад хотод амиа золиослогч кафед өөрийгөө дэлбэлсэн байна. Өөр нэг теракт Багдадын шалган өнгөрүүлэх цэг дээр болжээ. Өмнө нь Мосул хотод иракийн «Аш-Шаркия» телевизийн зураг авалтын булэг луу буудан сурвалжлагч, зураг авагч хоер амь урэгдсэн байна. Түүнээс гадна цагдаагийн харуулынхан луу дайрсны улмаас 5 офицер алагджээ. Тус улсад 9-р сар суулийн үеийн хамгийн цуст сар байлаа: терактын золиос болж мянга орчим хүн амиа алдаж, өөр бусад 2000 гаран хүн шархдаж бэртсэн байна.