Сирийн ерөнхийлөгч Башар Асад босогчид дайны үйлдлээ зогсоохоос наана тэдэнтэй яриа хэлэлцээрийн ширээнд суухгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ тухай британий телевиз радиогийн Би-би-си компани сирийн тэргүүний германы Шпигель сэтгүүлд өгсөн ярилцлагаас иш татан мэдээлсэн байна. Мөн Асад, Герман улс түүний улс оронд 2011 оноос хойш үргэлжилж буй иргэний дайныг зогсооход зуучлагч болж чадах байсныг онцолжээ. Сирийн үндэсний эвлэрлийн сайд Али Хайдер өөрийн зүгээс, зарим нэг сөрөг хүчний булэглэлууд болон засгийн газрын төлөөлөгчдийн хооронд яриа хэлэлцээ орон нутгийн төвшинд хэдийн явагдаж байгааг Би-би-сигийн арабын албаны сурвалжлагад мэдэгдсэн байна. Энэ нь «Аль-Каидатай» холбоогуй бүлэглэлүүд юм гэж Хайдер онцолжээ. Асад сирийн арми химийн зэвсэг хэрэглээгүй гэж мэдэгдээд, Дамаскийг энэ хэрэгт буруутгаж байгаа нь худал юм гэжээ. «Өөрийн ард түмнээ алж байгаа дурээр над оногдуулж байгаа хэрэг» гэж ерөнхийлөгч нэмж хэлсэн байна. Тэрбээр олон улсын химийн зэвсгийн шинжээчдийн булэгтэй ойр нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа батлан илэрхийлжээ. Түүний хэлснээр шинжээчид сирийн засгийн газраас шаардлагатай бух мэдээллийг авч болох юм.