Эх хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг ба хүн ам зүйн бодлого оросын засгийн газрын хувьд урьтлал болсон гэж өнөөдөр Москвад Ерөнхий сайд, «Нэгдсэн ОУ» намын удирдагч Дмитрий Медведев намынхаа их хурал дээр мэдэгдлээ.

2012 онд Орос улсад 2006 оныхоос бараг гуравны нэгээр илүү олон хүүхэд төрсөн нь манай орны хувьд сайн үзүүлэлт юм» гэж Медведев хэллээ. «Эхийн капитал» гэгч хөтөлбөр ба хүмүүс хөтөлбөрт итгэсний ачаар ийм үр дүнд хүрсэн гэж тэрээр үзэж байна.

Иймээс одоо засгийн газраас хөтөлбөрийн үйл ажиллагааг 2016 оноос хойш үргэлжлүүлэх саналыг бэлтгэж байна. Түүнээс гадна засгийн газар хүүхэд асрах 4,5 жилийг эцэг буюу эхийн хөдөлмөрлөсөн хугацаанд багтаах тухай хуулийн төслийг бэлтгэж байна гэж Дмитрий Медведев мэдээлжээ.