Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2014 онд төрийн тэргүүний сонгуульд оролцох шийдвэр одоогоор гаргаагүй боловч ойрын саруудад шийдвэрлэх бодолтой байна. Тэрээр туркын «Хальк-ТВ» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай өгүүлэв.

Асадын хэлснээр сирийн оршин суугчид намайг төрийн тэргүүн болгохыг хүсэхгүй байгааг мэдрэвэл нэрээ дэвшүүлэхгүй. Одоогоос дөрвөн-таван сарын дараа байдал тодроно. Сирид өөрчлөлт маш түргэн гарч байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв. Башар Асад 2000 оноос Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байна. Тэрээр 2007 онд улиран сонгогдсон юм.