Сирийн Ерөнхийлөгч Башар Асад АНУ,Иран улсын хоорондын яриа хэлэлцээг нааштай үнэлж байна. Тэрээр туркын «Халк ТВ» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ.Башар Асадын хэлснээр бүс нутгийн чухал улс болох Ирантэй ойртох нь бүс нутгийн тогтонги байдалд чухал бөгөөд Сирид нааштай нөлөө үзүүлнэ. «Гэсэн ч АНУ-ын эрмэлзэл сэжиг төрүүлсэн» гэж Асад онцлов. «Ялангуяа АНУ-аас харилцах улсын тусгаар тогтнолын талаар тийм байна» гэж тэрээр хэлэв. «АНУ түүхээрээ бахархаж, өөрийгөө хүндэтгэж байгаа Иран улсыг хүлээн зөвшөөрөх нь эргэлзээтэй» гэж Сирийн Еренхийлегч Башар Асад үзэж байна.