Орос,Сири хоёр улс химийн зэвсгийг устгах асуудлыг үргэлж авч үзэж хэлэлцэж байна гэж Сирийн мэдээллийн сайд Омран Аз-Зоуби РИА Новости агентлагад мэдэгдэв. «Эл асуудлаар үргэлж өдөр бүр холбоо барьж байна» гэж тэрээр хэллээ.

Сирийн засгийн газрын дэргэдэх тусгай газар хоорондын хэсэг химийн зэвсгийг газар дээр нь буюу улсаас гаргаж устгах асуудлыг шийдвэрлэж байгааг Аз-Зоуби дурдав. Сирийн засгийн газар улс орны нь химийн зэвсгийг хураах талаар дэлхийн хамтын нийгэмлэгээс тавьсан бүх шаардлагыг бүрэн биелүүлэх бодолтой байна гэж тэрээр мэдэгдлээ.

Гэвч орос-америкийн төлөвлөгөөг тасалдуулахыг сөрөг зэвсэгт этгээдүүд оролдож болзошгүй гэж сирийн сайд үзэж байна. Тэдний хяналтад байгаа нутагт «Жабхат Аль-Нусры», «Аль-Каида» бүлгүүдийн террористууд дүр зоргоор авирлаж байгааг Аз-Зоуби онцлов.

Эдгээр бүлэгтэй харилцах суваг сирийн засгийн газарт үгүй. «Тэдгээр болон Катар,Турк,Саудын Арабын ивээн тэтгэгчид нь шинжээчдийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж үзсэн. Эдгээр этгээд зохих хуриуцлага бас хүлээх ёстой гэж Сирийн мэдээллийн сайд Аз-Зоуби нэмж хэллээ.