Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүдийн хүрээнд Эрхүү мужийг танилцуулах ажиллагаа 10-р сарын 10,11-нд Улаанбаатарт болох юм.Түүнээс гадна Монгол дахь Оросын соёлын Өдрүүдийн нээлтэд Орос орныг төлөөлөн оролцохыг Эрхүү мужид даалгасан байна. Монголын нийслэлд уг бүс нутгийн албан ёсны төлөөлөгчид мужийн захирагч Сергей Ерощенкогийн удирдлагатайгаар хүрэлцэн ирэх юм.

Албан ёсны төлөөлөгчдийн айлчлалын хөтөлбөрт Монголын хууль эрх зүйн болон гүйцэтгэх засаглалын удирдлагуудтай уулзах уулзалт төлөвлөгдсөн байна.

Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимд Эрхүү мужийн үйлдвэр, байгууллагуудын өргөн хүрээтэй үзэсгэлэн нээгдэх юм. Мөн энд «Орос-Монгол: Эрхүү мужийн хүчин чадал, ирээдүй, харилцан ажиллагаа» гэсэн бизнес-чуулган болж, Эрхүү мужийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, ШУ, аялал жуулчлалын боломжийн тухай танилцуулах юм.

«Өнөөдөр манай улсуудын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааны асуудалд гол анхаарлаа хандуулах болно. Бид монголын засгийн газарт төмөр замын тээврийн сүлжээний хөгжлийг шийдвэрлэх талаар санал болгохыг хүсэж байна. Авиа салбарт харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх санаатай байгаа юм.

Барилга байгууламж, авто замыг сэргээн засварлах, авто замын тээврийг хөгжүүлэх зэрэгт санал болгох зүйл ч бий. Бидэнд эрчим хүчний салбарт болон ХАА-н хөгжилд харилцан ашигтай ажиллах талаар хэлэлцэх зүйл ч бас бий» гэж бүс нутгийн тэргүүний орлогч Сергей Дубровин ярьсан юм.