ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бали аралд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын даргатай хоёр талын уулзалт тусдаа хийнэ гэж өнөөдөр Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээллээ.

Владимир Путин, Си Зиньпин нарын 10-р сарын 8-нд хийх уулзалт энэ оны 3 дахь нь болно. Ушаковын хэлснээр орос-хятадын хэлхээ холбооны хүрээнд эдийн засгийн харилцааны чанарыг дээшлүүлэх, дээд зэргийн технологийн хүрээнд хоршооллыг өргөжүүлэхэд гойд анхаарал тавьж байна.

Нийт 20 тэрбум доллар оруулахаар төлөвлөсөн шинэтгэлийн хамтын төслүүдийг хамрах чухал баримт бичгийг 9-р сарын 17-нд уялдуулан зохицуулсан юм. Ушаковын хэлснээр Орос улс Хятадтай хамтын ажиллагаагаа оросын нефть хий, энерги нийлүүлэх салбарт өргөжүүлж, атомын энергийн барилга байгууламжууд барих бодолтой байна.

Олон улсын тавцанд түүний дотор НҮБ,ШХАБ, БРИКС, Их хорийн бүлэг, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд БНХАУ-тай байр сууриа гол гол асуудлаар нийцүүлэн ур бүтээлтэй харилцан ажиллаж байна.

Путин,Си Зиньпин нар уулзаж, олон улсын ба бүс нутгитйн тулгамдсан асуудал юуны түрүүнд Сирийн хямралт байдал, ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойгийн байдал зэргийг авч үзэж хэлэлцэнэ гэж Ушаков нэмж хэллээ.

Түүнчлэн Владимир Путин Японы Ерөнхий сайд Синзо Абэ, Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно нартай тус тус хоёр талын уулзалт хийх юм. Худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь эдгээр хоёр уулзалтын гол сэдэв болохыг Ушаков тэмдэглэн хэллээ.