Хятадын тэрбумтан Виктория хатан хааны эринд (1837-1901 онд) Британийн цэцэглэлт хөгжлийн бэлгэ тэмдэг болсон Болор ордныг Лондонд сэргээж босгох бодолтой байна. Өнөөдөр орон нутгийн ХМХ уламжлан мэдээлснээр «Жун Жун» хэдэн компанийн эзэн хятадын бизнес эрхлэгч Ни Жаосин энэ төсөлд 800 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ.

Тэрээр тус ордныг анхны байдлаар, жинхэнэ хэмжээгээр нь сэргээж босгох төлөвлөгөөтэй байна. Бизнес эрхлэгч ордонд үзэсгэлэн гаргаж ашиг олохыг горилов. Төслийг хэрэгжүүлснээр түр ба байнгын ажлын бараг 2 мянган орон тоо бий болох юм. Лондоны засаг дарга Борис Жонсон хятадын үйлдвэрлэл эрхлэгчийн санаачилгыг сайшаан дэмжив.

Болор ордныг шилэн ба төмөрлөг эд ангиар барьжээ. Тэр дэлхийн хамгийн том шилэн байшин байсан. 500 метр урт, 50 метр өндөр ордонг 1851 онд Лондонд Дэлхийн анхны үзэсгэлэнг гаргахаар Жозеф Пакстон инженерийн зураг төслөөр барьж босгосон билээ.

Тэр 92 мянган ам метр талбайтай байв. Дэлхийн үзэсгэлэнд оролцогчид 140 мянган үзмэрийн самбарт бүтээгдэхүүнээ тавьж үзүүлсэн билээ.Эхлээд Болор ордон Лондоны Гайд-паркад байсан. Хожим түүнийг задлаж Лондоны өмнөд хэсэгт байгаа цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлжээ. 1936 онд байшин шатаж устсан аж.