Өнгөрсөн долоо хоногт Хятад улс хиймэл дагуулыг эсэргүүцэх зэвсэг туршсан гэж Пентагон үзэж байна. «Вашингтон фри бикон» хэвлэлийн сайтын мэдээний хэлтсийн эрхлэгч Билл Герц энэ тухай мэдээлжээ. ИТАР-ТАСС-ын уламжласнаар Герц АНУ-ын хүчний ба тагнулын тусгай газруудтай сайн харилцаа холбоотой байна.

7-р сарын 20-нд БНХАУ сансарт манёврлж мэдэх жижиг гурван хиймэл дагуулыг туршсан тухай Герц эдгээр туршилтын тухай мэдээлэл авсан АНУ-ын албаны хүмүүсийн хэлснээс иш татан мэдээлжээ. Нэгэн хиймэл дагуул «гараараа» нөгөөг барьж авсан байна.

Герцийн хэлснээр Пентагоны холбогдох анги салбар хятадын хиймэл дагуулуудыг хөөргөснөөс нь хойш ажиглажээ. «Эдгээр хиймэл дагуул бие биенээсэсэ ба сансрын өөр объектуудуудын хооронд хөдлөж байсан» гэж анги салбарын төлөөлөгч Синтий Смит мэдээлэв.

Тэрээр тодорхой өөр зүйлийг дурдсангүй.Герцийн хэлснээр энэ нь «Бээжингийн цэргийн сансрын хөтөлбөрийг урагш ахиулах алхам» хэмээн Пентагон үзэж байна.