БНАСАУ «АНУ-аас түрэмгий бодлого явуулж байгаа нөхцөлд тогтоон барих хүчирхэг хэрэгсэл болсон цөмийн зэвсгээс татгалзахгүй» гэж тус улсын Улсын батлан хамгаалах хорооны улс төрийн газрын төлөөлөгч мэдэгдлээ.

Энэ мэдэгдлээс харахад «БНАСАУ сонгож авсан замаараа урьдын адил урагшилж, цэцэглэн хөгжих улс цогцлон байгуулахаар эдийн засгаа хөгжүүлэхийн хамт цөмийн чадавхиа бэхжүүлнэ».«Цөмийн зэвсэг ба өөрчлөн байгуулалтаас татгалзахад БНАСАУ-ыг хүргэж, нийгмийн байгуулалты нь бусниулахыг» оролдож байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хегийг мэдэгдэлд эрс шүүмжлэсэн байна.