Өнөөдөр америкийн нисэх онгоц тээгч ба өөр пуужинг тээгч хөлөгүүд ирэх долоо хоногт хийх усан цэргийн байлдааны сургуулилтад оролцохоор Өмнөд Солонгосын Пусан боомтод орсон тухай «Йонхап ньюс» агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгос дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлалын мэдээлснээр USS George Washington хэт хүнд атомын нисэх онгоц тээгч хөлөг болон «Эссекс» маягийн USS Antietam нисэх онгоц тээгч хөлөг, USS мина зөөгч Өмнөд Солонгосын боомтод дөрвөн өдөр байх болно.

АНУ-ын Тэнгисийн цэргийн 7-р флотын George Washington цохилтын хэсэг онгоц Японы Йокосукод байрлаж байна. АНУ, Өмнөд Солонгосоос гадна Япон улс оролцох гурван талын хамтарсан сургуулилт 10-р сарын 8-10-нд Солонгосын хойгийн өмнөд эрэг хавьд явагдана.

Aegis эскадрын мина зөөгч болон Өмнөд Солонгос, Японы тэнгисийн нисэх онгоцууд түүнд оролцох юм. Өчигдөр АНУ, Өмнөд Солонгос хоёр десант цэргийг хойгийн зүүн эрэг хавийн нутагт буулгах цуврал сургууль хийж эхлэв. Эдгээр сургуулилалт 10-р сарын 12 хүртэл үргэлжлэнэ.