Цагаан ордон, Капитолийн хооронд цагдаагийн хүчин машинаар хойноос нь мөрдөн хөөж буудан хөнөөсэн эмэгтэй хүүхэд төрөлтөөс хойшхи гуниг гутралд автсан аж. Өнөөдөр АВС телевизийн суваг амь үрэгдсэн эмэгтэйн эхийн мэдээллээс иш татан энэ тухай уламжлан мэдээлэв.

Африк гаралтай 34 настай Мириам Кэри Коннектикут муж улсын Стэмфорд хотод шүдний эмчээр ажиллаж байсныг урьд байгууллагууд тогтоожээ. Тэр Цагаан ордны хаалгыг дайран орохыг оролдсон учир цагдаагийн хүчин мөрдөн хөөсөн байна.

Вашингтонд будлиан гарснаас хойш буудан хөнөөсөн эмэгтэйн машины арын суудалд нэг настай охиныг олж илрүүлэв. Бууда үеэр хүүхэд суманд өртөөгүй байна.Цагдаагийн хүчин түүнийг асрах газарт шилжүүлжээ.

Охин нь өчигдөр яаж Вашингтонд очсоныг мэдэхгүй гэж амь үрэгдсэн эмэгтэйн эх мэдээллээ. Түүний хэлснээр мөн өдөр Мириам Кэрри Коннектикутод эмчтэй уулзахаар хүүхдээ авч явсан аж.