АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт азийн орнуудаар хийх аялалаа түүний дотор 10-р сарын 7-нд индонезийн Бали аралд хийх АНДЭЗХАБ-ын дээд хэмжээнийн уулзалтад оролцохоо цуцаллаа.

Америкийн засгийн газрын ажил түр зогсож, конгрессын гишүүдтэй эл асуудлаар хэлэлцээг үргэлжлүүлж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан гэж өчигдөр орой Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Обама маргааш азийн орнуудаар ажлын айчлалаа эхлэх байсан.

Байгууллагын гишүүн орнуудын сайд нарын уулзалт Балид 10-р сарын 4,5-нд болно. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд 21 улсын төрийн тэргүүн нар оролцох гол арга хэмжээнүүд 10-р сарын 7,8-нд болно. Орос, АНУ, Хятадын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Түүнээс гадна Брунейд 10-р сарын 9,10-нд Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн зөвлөлгөөн хийх юм.