Андроид SAR-400 Олон улсын сансарын станц дээр оросын сансарын нисгэгчдийн гол туслагч болох юм. Саяхан эрдэмтэд задгай сансарт ажиллах оросын анхны роботыг судлах практик ажилд орлоо гэж өнөөдөр «Гагарины нэрэмжит ШУ-ны судалгааны хурээлэн»-д мэдээлжээ. Одоохондоо робот төвөггүй боловч хунд аюулгүй биш сансарын аппаратын гэмтэл согогийг гаднаас нь олж илрүүлэх, түүнийг арилгах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх болно. Одоогийн байдлаар Robonaut гэсэн америкийн робот ажиллаж байгаа Олон улсын сансарын станц луу SAR-400-г ойрын 2 жилд илгээх төлөвтэй бөгөөд хожим Сар болон Марс дээр ирээдүйн даалгаварт ажилд ашиглах юм.