ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар 10-р сарын 7-нд Индонезид Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хурээнд уулзаж мэднэ гэж өнөөдөр Оросын терийн тэргүүний туслах Юрий Ушаков мэдээллээ.

«Уулзалтыг зохион байгуулах асуудлыг уялдуулан зохицуулж байна гэж тэрээр хэлээд 10-р сарын 7-нд уулзаж болзошгүй гэж тодруулан тэмдэглэв. Уулзалт хийх тухай оросын санаачилгыг америкийн тал тэр даруй шүүрэн авсан гэж Ушаков хэлэв. Эдгээр хоёр улсын удирдагчид ямар ч сэдвийг хөндөж мэднэ. Сирийн байдал гол асуудлын нэг болно гэж тэрээр мэдээллээ. Орос улс ийн уулзалт яриа хийхэд ямагт нээлттэй байна гэж Ушаков тэмдэглэжээ. Орос улсаас үүнд хоёр талын харилцааны хөгжлийн ч, гадаад улс төрийн тулгамдсан сэдвийн ч үүднээс их ач холбогдол өгч байна гэж тэрээр онцлов. «Лох-Эрнед G8 дээ хэмжээний уулзалтын хүрээнд хоёр орны удирдагчид сүүлчийн агуулга төгөлдөр уулзалт хийсэн» гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах тэмдэглэжээ. Хожим тэд Санкт-Петербургад G20 дээд хэмжээний уулзалт дээр уулзсан юм. «Балид уулзах нь зүй ёсны хэрэг болно. Бид тийм уулзалт хийхийн төлөө байна»гэж Кремлийн төлөөлөгч онцлов.