АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, улсын албан байгууллагууд хаагдаж, АНУ-ын засгийн газар ажиллагаагаа дуусгаж байгаа нь улс орныг дефолтад оруулж болзошгүй гэж мэдэгдсэнийг Би-би-си мэдээллээ. Түүний хэлснээр бүгд найрамдахчууд холбооны засгийн газарт ажлаа сэргээж, улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхээс наана төсвийн талаар яриа хэлэлцээр явуулахаас татгалзаж байгаа юм.

Обама бий болсон энэ байдал түүнийг ихэд цухалдуулж байгааг илэрхийлсэн байна. Үүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч конгрессийн тэргүүнүүдтэй уулзаад төрийн аппаратын ажлыг сэргээж чадаагүйг билээ. Эрүүл мэндийн салбар дахь ерөнхийлөгчийн хөтөлбөрийн талаар бүгд найрамдахчууд, ардчилагчдын хоорондын хурц санал зөрсний улмаас засгийн газрыг тур санхүүжүүлэх тогтоолыг 10 сарын 1-ээс өмнө Конгресс дэмжиж чадаагүй юм.