АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгел, түүний японы ажил нэгт нөхөр Ицунори Онодэра нар өнөөдөр Токиод кибертеррористуудын эсрэг хамтын ажиллагааны системийг бий болгох тухай протоколд гарын үсэг зуржээ. Энэ тухай яриа хэлэлцээр дууссаны дараа 2 улсын ГХ-ийн тэргүүнүүд сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сайд нарын гарын үсэг зурсан протокол кибертеррористууд болон хакерын дайралтыг дүрсэлсэн хамтарсан сургуулилтыг явуулах талаар тусгажээ. Энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд байнгын зөвлөлдөх механизмыг бий болгох юм. Өмнө нь Вашингтон, Токио, улсын албан байгууллагууд болон томоохон хувийн компаниудын компьютерт нэвтрэн орох оролдлого ихэссэний цаана Хятад, БНАСАУ-ууд байж мэднэ гэж нэг бүс удаа мэдэгдэж байсан билээ гэж ИТАР-ТАСС онцолжээ.

Уулзалт дээр Онодэра, японы усан хил хязгаарыг тойрсон «еден хатгалга»-тай холбоотойгоор Японы аюулгүй байдлыг хангах салбарт байдал хурцадсаныг мен илэрхийлсэн юм. Япон улс «бүс нутагт бий болсон байдыг хүчээр өөрчлөх оролдлогыг» хүлээн зөвшөөрөхгүй гэж тэрээр тэмдэглэжээ. Хейгл өөрийн зүгээс аюулгүй ажиллагааны 2 талын хэлэлцээрийн журам Японы бүх нутаг дэвсгэрт хамрагдана гэж баталсан байна. Энэ нь Өмнөд-Хятадын тэнгист маргаантай арлын асуудлаар БНХАУ-тай мөргөлдөөн үүссэн тохиолдолд Вашингтон Япон улсад тусламж үзүүлнэ гэсэн уг гэж ИТАР –ТАСС тэмдэглэ