Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро тэдний газар нутаг дээгүүр хууль бусаар нисэж буй дурын наркомафийн онгоцыг унагахыг зөвшөөрсөн Агаарын цэргийн хүчний хуулийн хэм хэмжээ батлагдсан гэж мэдэгдлээ.

«Энэ хууль над улсын еренхийлегчийн хувьд Венесуэлийн дээгүүр хууль бусаар хар тамхи тээвэрлэх зорилготой дурын онгоцыг унагах бүрэн эрхийг олгож байна» гэж орон нутгийн ХМХ Мадурогийн үгийг иш татан дурьджээ.

Энэ хуулийн төслийг боловсруулах саналыг эхлээд ерөнхийлөгч асан Уго Чавес дэвшүүлсэн бөгөөд Венесуэлийн парламент уг бичиг баримтыг жил гаруйн өмне дэмжсэн байна.

Хууль бусаар наймаа хийгчид наркотик зөөвөрлөхийн тулд Венесуэлийн агаарын хил хязгаарыг ашиглах нь олонтаа юм. Зарим тохиолдолд тус улсын АЦХ хууль зөрчигчдийг мөрдөхийн тулд тэнгэрт сөнөөгчдийг нисэгдэг боловч тэд тушаалд захирагдахгүй цаашид нислэгээ үргэлжлүүлдэг байна. Хөрш Колумб улсад үйлдвэрлэдэг мансууруулах бодисыг АНУ, Европ луу тээвэрлэх үндсэн замын нэг Венесуэлийг дайран өнгөрдөг байна.