БНАСАУ 2007 онд засварлаж эхэлсэн өөрийн хүчин цөмийн реактораа Йонбенд дахин ажиллууллаа гэж өнөөдөр өмнөд солонгосын «Чосон ильбо» сонин мэдээллээ.

Жон Хопкинскийн хүрээлэнгийн Америк-солонгосын мэргэжилтнүүд Сансраас дамжуулсан сүүлийн зургийг судалж үзээд плутоний реактор Йонбений судалгаа шинжилгээний төвд халуун усыг шинэ хуниастай хоолойгоор ойр орших голд цутгаж байна гэж итгэлтэйгээр мэдэгджээ. 9-р сард энэ хүрээлэнгийн шинжээчид йонбений ажиллаж байгаа шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн билээ.

АНУ-ын төлөөлөгчид БНАСАУ-ын албан ёсны төлөөлөгчидтэй Лондонд уулзаж хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар 6 талын хэлэлцээрийг сэргээх асуудлыг хэлэлцсэний дараа Америк- солонгосын хүрээлэнгийн шинжээчдийн шинэ сануулга бий болжээ.