Европын Холбооны Парламентын Чуулган (ЕХПЧ) өнөөдөр Сирийн асуудлаар яаралтай хэлэлцүүлэг явуулах болно. Страсбургт болох энэ хэлэлцүүлгийн санаачлагч нь оросын төлөөлөгчид юм гэж тэдний тэргүүн, ОХУ-ын Их Хурлын олон улсын асуудлаарх хорооны дарга Алексей Пушков мэдээлжээ. Шведийн депутат Бьорна фон Сюдовагийн илтгэлээр боловсруулсан сануулгын төсөлд, чуулган Сирийн химийн зэвсгийг устгах явдлыг дэмжин, зөрчилдөөнийг зөвхөн энхийн замаар шийдэхийг уриалжээ.