Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа болон бүгд найрамдахчуудын удирдлагууд АНУ-ын Конгресст засгийн газрыг санхүүжүүлэх талаар тохиролцож чадсангүй. Үүнийг Конгрессийн танхимын төлөөлөгчдийн дарга Жон Бейнер уулзалтын үр дүнгийн талаар Цагаан ордонд магадлан тэмдэглэжээ. «АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх талаар бүгд найрамдахчуудын дэвшүүлсэн хуулийн төслийн нөхцлийг баталж, яриа хэлэлцээр явуулах бодолгүй гэдгээ ерөнхийлөгч дахин давтан илэрхийллээ» гэж Бейнер өгүүлсэн байна. Обама үнэхээр өөрийн байр суурьтаа хатуу хөдөлшгүй байсан гэж Цагаан ордон баталсан юм. «Засгийн газрын ажлыг сэргээж, улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг Конгресст гаргуулах шаардлагатай талаар яриа хэлэлцээр явуулахгүй гэдгийг бүгд найрамдахчуудын удирдлагуудад ерөнхийлөгч ойлгогдохоор тайлбарласан» гэж түүний мэдэгдэлд дурьдагджээ.