Дэлхийн эдийн засгийн хямралын хурц үе ард хоцорсон боловч эдийн засаг тэр чигээрээ бүхэлдээ хурдан эдгэх найдлага биелсэнгүй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. «Одоогийн эдийн засгийн хямрал бүтцийн загвартай байгаа тул урт хэмжээний гэсэн үг» хэмээн «Орос орон дуудаж байна» хөрөнгө оруулалтын чуулган дээр өнөөдөр Путин хэлсэн байна.

Түүний хэлснээр эдийн засгийн өсөлтийн эрчим удааширсныг бараг бүх орон, тэр дунд Орос орон ч мэдэрч байгаа юм. «Хөгжлийн шинэ эх булаг, зөвшилцсөн алхмууд хэрэгтэй» гэж орос улсын тэргүүн өгүүлжээ. Гагцхүү тийм арга зам «Их хорийн» Оросын удирдлагын үндэс суурь болсон бөгөөд улмаар санкт-петербургийн тайлангийн төлөвлөгөөнд тусгагдсан болохыг тэрбээр дурьдсан юм.

«Их хорийн» улсуудад бараг л бүх төвөгтэй асуудлаар харилцан зөвшилцсөн шийдвэр гаргаж, тэр тусмаа эдийн засгийн өсөлтийг татварын бодлоготой уялдуулан дэмжих арга замыг олж чадсан юм. Улс тус бүрийн хувьд төсвийн дутагдлыг бууруулах зорилгыг тогтоосон. Түүнээс гадна дэд бүтцийг боловсронгуй болгох, хүмүүсийн капиталыг хөгжүүлэх, зах зээлийг зохицуулах талаар тохиролцоонд хүрсэн юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч өгүүлсэн юм.