Сибирийг нэвт дамжсан болон Байгаль-Амарын гол төмөр замыг сэлбэн шинэчлэх ажилд ойрын үед бараг 40 тэрбум рубль гаргах тухай өнөөдер Алс Дорнодын төмөр замын дарга Михаил Заиченко мэдээллээ.

Эдгээр хоёр төмөр замыг сэлбэн шинэчлэх, нэвтрэх чадвары нь өргөжүүлэхэд ойрын хэдэн жилд 562 тэрбум рубль гаргана. Үүний 302 тэрбум нь «Оросын төмөр зам» компанийн хөрөнгө, өөр хэсэг нь төрийн дэмжлэг гэж тэрээр лавлан тодруулав. Эдгээр хөрөнгийг Алс Дорнод, Өвөр Байгаль, Зүүн Сибирийн төмөр замын сүлжээг өргөжүүлэхэд чиглүүлэх юм.

10 жилийн дотор Алс Дорнодын төмөр замын хөгжилд 177 тэрбум рубль оруулсан гэж Заиченко хэллээ.Москвагаас Владивосток хүртэл Оросыг нэвт дамжсан зам ОХУ-ыг Номхон далайд гаргах боломж олгов. Энэ нь Европоос Азид ачаа тээвэрлэх хамгийн дөт зам билээ. Сибирийг нэвт дамжсан замын хойно тавьсан Байгаль-Амарын гол төмөр зам Орос улсыг Номхон далайд бас гаргаж байна.