Бангладешийн нийслэлээс 160 км зайтай орших «Руппур» атомын станцын барилгын талбарыг нээх, тулгын чулуу тавих ёслол болсон тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхий сайд Шейх Хасина Азед, улсын «Росатом» корпорацийн ерөнхий захирал Сергей Кириенко нар ёслолд оролцлоо. Түүнээс гадна хоёр тал ирээдүйн станцын техникийн төслийг боловсруулах хэлэлцээрт гарын үсэг зурав.

Нийслэл Дакка хотоос баруун өмнө бараг 160 км зайтай орших Ганг голын зүүн эрэг дээр АЦС барих юм. Ирээдүйн станц 105 га бүхий талбай эзлэнэ. Орос,Бангладеш хоёр улс 2011оны 11-р сард АЦС барих талаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Бангладешийн засгийн газар оросын үйлдвэрлэлийн тус тус 1000 МВт хүчин чадалтай хоёр реакторыг 2018 оноос ашиглах төлөвлөгөөтэй байна.