Венесуэлын удирдагч Николас Мадуро ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлэх санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.Оросын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа Сирид дайн дэгдээхээс дэлхий дахиныг аврасан» гэж тэрээр тэмдэглэсэн тухай испанийн Efe агентлаг уламжлан мэдээлжээ.

«Сирийн ард түмэнд тулж заналхийлсэн дайныг зогсооход тусласан Ерөнхийлөгч Путин л Нобелийн энх тайвны шагнал хүртэх нь зүй ёсны үйл хэрэг болно» гэж Мадуро албан арга хэмжээн дээр үг хэлэхдээ тэмдэглэсэн байна. Оросын олон нийтийн зүтгэлтнүүд болон Улсын думын депутатууд Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлэхийг санаачлав.

Венесуэлын парламентын тэргүүн Диосдадо Кабельо энэ долоо хоногт Москвад албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр дэлхий дахиныг дайнаас ангижруулах үйл хэрэгт гүйцэтгэж байгаа үүргий нь онцлосон захидлыг оросын удирдагчад уламжлана гэж өнгөрсөн бямба гариг Мадуро мэдээлсэн билээ.