Өчигдөр орой АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим улсын хэдэн албан байгууллагыг санхүүжүүлэх тухай хуулийн төслийг батлуулж чадсангүй. Ардчилсаен намынхны хяналтад байгаа сенат төсвийг батлах тухай төлөөлөгчдийн танхимын саналуудыг удаа дараа хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн шинэтгэлийг хянан үзэж болиуулсан билээ.

Хуулийн төслүүд үндэсний цэцэрлэгт хүрээлэн. ахмадуудын хэрэг эрхлэх газар болон АНУ-ын нийслэл орших холбооны Колумбия тойргийн санхүүжүүлэлтийг цаашид үргэлжлүүлэхийг санал болгосон билээ. Эдгээр гурван баримт бичгийн төлөө 264 санал өгсөн боловч түүнийг батлаагүй.

Сөрөг 164 санал өгсөн юм. Эдгээр баримт бичгийг батлахад нийт саналын гуравны хоёр нь шаардагдав. Юу гэвэл тэдгээрийг яаралтай журмаар авч үзжээ. Төсвийн талаар тохиролцоогүй учир АНУ-д улсын нэлээд олон албан байгууллагыг өчигдөр хаажээ.