АНУ Венесуэлын хэрэг тур хамаарагч болон 2-р нарийн бичгийн дарга, консул зэрэг Венесулын гурван дипломат ажилтныг албадан явуулсан тухай АП агентлаг Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлан мэдээлэв. Венесуэл улс Вашингтоны ийн ажиллагааг буруушаав. АНУ-ын шийдвэр нөгөө талын үйл ажиллагаантай холбоотой гэж үзэж болохгүй. Учир нь венесуэлын дипломат ажилтнууд Ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн газрын эсрэг бүлгүүд буюу америкийн өнөөгийн засгийн газрын эсрэг ажиллагаа явуулахыг санаархсан этгээдүүдтэй хэзээ ч уулзаагүй» гэж Венесуэл онцлов. Даваа гаригт Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро америкийн гурван дипломат ажилтан түүний дотор АНУ-ын хэрэг тур хамаарагчийг албадан явуулах тухай зарлан мэдээлсэн билээ. Тэд Венесулын цахилгаан хангамжийн системийг тасалдуулахад хамаатай хэмээн үзжээ. АНУ-аас Каракасын зэмлэлийн хатуу няцаав.