Залуу Ким Чен Ирийг дүрслэсэн хөшөө БНАСАУ-ын нийслэлд сүндэрлэн боссон тухай «Йонхап ньюс» агентлаг умард солонгосын ХМХ мэдээллээс иш татан уламжлан мэдээлэв. 10-р сарын 1гэхэд Ким Ир Сений нэрэмжит их сургууль үүсгэн байгуулагдсаны ойг тохиолдуулан хөшөө босгожээ.

«Тэр үед Ким Ир Сений нэрэмжит их сургуульд хувьсгалт үйл ажиллагаа явуулж байсан хайрт удирдагчийг хөшөө дүрслэн харуулж байна» гэж «Йонхап ньюс» агентлаг Солонгосын төв цахилгаан агентлагийн мэдээлээс иш татан тэмдэглэжээ.

1964 онд Ким Чен Ир их сургуулийн эдийн засаг-улс төр судлалын факультет дүүргэжээ. Засгийн газрын тэргүүн Пак Пон Жу, дэд маршал Чхве Рен Хе, БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам нар болон дээгүүр албан тушаалтай бусад ажилтнууд хөшөөг нээх ёслолд байлцав. Төрийн тэргүүн Ким Чен Ун ёслолд оролцоогүй хийгээд өөрийнхөө өмнөөс хэлхээ цэцэг явуулсан байна.