Умард Солонгосын эрх баригчид өчигдөр Өмнөд Солонгост Зэвсэгт хүчнийхээ өдрийг тохиолдуулан цэргийн парад хийснийг эрс буруушааж, «сөргөлдөөний сүржин үзвэр» хэмээн нэрлсэн тухай «Йонхап ньюс» агентлаг умард солонгосын ХМХ мэдээллэс иш татан уламжлав.

Парад америкийн талыг баримтлагч этгээд АНУ-тай хуйвалдан нэгдэх хэрэг явдлыг бэхжүүлэх зорилготой байсан. Энэ нь улс үндэстэн дотор сөргөлдөөнийг гааруулах дайсагналын илрэл» гэж БНАСАУ үзэж байна гэж умард солонгосын «Нодон симун» сонинд бичжээ.

Сонин Өмнөд Солонгос, АНУ хоёрыг «солонгос дундын яриа хэлцээг бусниулагч» хэмээн нэрлээд цэргийн парад эдгээр хоёр улсын жинхэнэ санаархалыг илчлэн харуулсан гэж онцлов.

Өчигдөр Соннам хотын нисэх хүчний баазад болсон цэргийн парадад 11 цэргийн албан хаагч оролцов. Мөн хуурай замын цэргийн 190 төрлийн зэвсэг техник, 120 нисэх онгоцыг үзүүллээ.

500 км тусгалтай «Хенму 2», 1000 км тусгалтай «Хенму3» пуужингуудыг өргөн олонд анх удаа үзүүлсэн байна. Сөүлд айлчилж байгаа АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгел, Штабудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Дэмпси нар эдгээр арга хэмжээнд анх удаа оролцов.