АНУ БНСолонгос Улс хоёр Солонгосын хойг урьдчилан харахын аргүй байдалд орвол хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батлав. Цөмийн ба үй олноор хөнөөгч өөр төрлийн зэвсэг хэрэглэнэ гэж Пхеньяний сүрдүүлсний хариуд холбоотнуудаас явуулах үйл ажиллагааг төлөвлөгөөнд тодорхойлжээ. Энэ оны 2-р сард БНАСАУ цөмийн туршилт 3 дахь удаагаа хийсэнтэй холбогдуулан америкийн «цөмийн шүхрийг» бэхжүүлэх арга хэмжээнүүдийг дурдсан байна.

«Цөмийн шүхрийг» оролцуулан тогтоон барих цэргийн бүх хэрэгслээ холбоотондоо олгохыг Пентагоны тэргүүн Чак Хейгел батлав. Мөн төлөвлөгөө өнөөгийн тайван ба байлдаан дайтах үед БНАСАУ-ыг тогтоон барих стратегийн эвслийн хүрээг тодорхойлсон юм. Энэ нь аль болох оновчтой тогтоон барих зорилгоор эвслийн хүч хэрэгслийг нэгтгэхэд тус дөхөм үзүүлнэ гэж уулзалтын дүнгээр гаргасан хамтын албан мэдээнд тэмдэглэжээ. БНАСАУ цөмийн зэвсэг хэрэглэхэд дөхсөн цагт сэрэмжлэх цохилт барилга байгууламжуудад нь өгөхийг төлөвлөгөөнд заасныг БНСолонгос Улсын БХЯ-ны төлөөлөгч тэмдэглэв. Сөүл Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах ба ПДХ системийг Солонгосын хойгт байгуулахыг хичээж байгааг БНСолонгос Улсын үндэсний БХ-ын сайд Ким Гван Жин уулзалт дээр тэмдэглэв.