Ирак ОХУ-д хандан терроризм, зэвсэгт хэт даврагч бүлгүүдтэй тэмцэх туршлагаа хуваалцах хүсэлт тавьсан тухай иракийн парламентын эрх баригч эвслийн депутат Мухаммед аль-Акили мэдээллээ. «Ирак энгийн номхон иргэдийг хөнөөж буй террористуудын ажиллгаанд нэрвэгдсэн» гэж аль-Акили тэмдэглэв. Террористуудтай хийх тэмцлийг хөнгөтгөж мэдэх оросын зэвсгийг худалдан авах боломжийг авч үзэж байна гэж тэрээр нэмж хэлэв.

Сүүлийн саруудад Ирак улсад аюулгүй байдлыг бараг хангаж чадахгүй байна. Террористууд өдөр бүр иракийн хотуудад дэлбэрэлт үйлдэж, энгийн олон зуун иргэнийг хөнөөж байна. Хүмүүнлэгийн байгууллагуудын тоо баримтуудаас харахад Иракад өдөр бүр амь үрэгдэж байгаа хүмүүсийн тоо Сирид зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийн тоо хэмжээнд ойртов.