ОХУ,АНУ хоёр зарим асуудлаар хамтран ажиллаж мэднэ. Харин ашиг сонирхол нь харшилдах хүрээнд хамтран ажиллахгүй . Эдгээр хоёр улсын засаг захиргааны төлөөлөгчдийн ямар ч нааштай харилцаа холбоо эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслахгүй гэж Кремлийн тамгын газрын дарга Сергей Иванов оросын сонинууд ба цахим ХМХ ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

«Холбогдох албан тушаал хашиж байсан америкийн зүтгэлтнүүдтэй ямагт хэвийн харилцаатай байсан» гэж Иванов тэмдэглэв. Талууд улс хоорондын харилцаанд өөрсдий нь ашиг сонирхолыг хамгаалах нь хэвийн үйл хэрэг гэж Иванов мэдэгджээ.

ОХУ, АНУ хоёр үй олноор хөнөөгч зэвсгийг дэлгэрүүлэхгүй зорилгоор хамгийн өндөр хэмжээнд хамтран ажиллаж байна. Учир нь энэ нь хоёр улсын амин чухал эрх ашигт нийцэж байна. Үүний хамт хоёр тал тус тус өөрийн сонирхолтой байгаа учир ПДХ системийн талаар хамтран ажиллах аргагүй гэж Сергей Иванов мэдэгдлээ.