Сирид засгийн газар, сөрөг хүчний сөргөлдөөн аль хэдийнэ зогссон. Сөрөг хүчин эв нэгдэлгүй байна.Иймээс барууныхан эдгээр хүчинтэй тусад нь хэлэлцээ хийх нь зүйтэйг ойлгосон гэж Кремлийн тамгын газрын дарга Сергей Иванов оросын хэдэн сонин, цахим ХМХ-д нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгджээ.

Түүний хэлснээр бараг бүх талын дайсагнал гаарсан Сирид ийм асуудлыг шийдвэрлэнэ гэж лавтай хэлж болохгүй. «Сөрөг хүчин тус тусдаа орших бүр бие биенээ үзэн ядаж байгаа таван фракцаас бүрэлдэж байна» гэж Сергей Иванов тэмдэглэв. «Сөрөг хүчнийг хувааж үзэх хэрэгтэй. «Женева-2» бага хурлыг зарлан хуралдуулахад «Аль-Каида» болон бусад хэт даврагч бүлгийг итгүүлэхийг оролдохоо болих хэрэгтэйг барууныхан ойлгосон шиг байна.

Сөрөг хүчнийг зэвсэглэхгүй байвал зохино» гэж Иванов тэмдэглэв. «Хэрэв барууныхан Асадын эсрэг байлдан дайтаж байгаа сири хүмүүсээс бүрэлдсэн Сирийн ардын арми гэгчийг цаашид зэвсэглэвэл «Аль-Каида» тэдний зэвсгийг булаан авч мэднэ гэж тэрээр мэдэгдлээ.

Сергей Ивановын хэлснээр «Эхлээд сирийн сөрөг хүчнийг хоёр хэсэгт хувааж болно. Асадын төдийгүй аядуу бодлого баримтлагч сөрөг хүчний төлөөлөгчдийг «Женева-2» бага хуралд оролцохыг уриж, яриа хэлцээ хийж эхэлж болно гж тэрээр онцлов.