Жолоочгүй робот-машин, оюуны нүдний шил, компьютер өнөөдөр японы нийслэлээс холгүй нээгдсэн СЕАТЕС технологийн үзэсгэлэнгийн гол үзмэрүүд болов. 587, түүний дотор гадаадын 163 компани үзэсгэлэнгд оролцож байна.

Хэд хэдэн компани хувьдаа эдлэх янз бүрийн загварын компьютерууд болон японы «Эн-ти-ти Докомо» корпорацын оюуны нүдний шил гэгчийг үзүүлж байна. Ийм нүдний шилний хүрээн дэх дисплейн тусламжтайгаар янз бүрийн мэдээлэл авч болно.

Тухайлбал нүдний шил хүнийг таних шинж чанартай юм. Өмнө нь зогссон хүний тухай интернетйийн бүх мэдээллийг агшин зуур авч байна. «Ниссан» корпораци хүний оролцоогүйгээр хөдлөж явах робот -машиныг үзэсгэлэнд тавьжээ.

Түүний компьютер замд бусад машины хөдөлгөөнийг урьдчилан мэдээлж, явж хүрэх оновчтой арга барилыг сонгож авах юм. Ойрын үед түүнийг туршиж эхлэнэ. СЕАТЕС үзэсгэлэн Японд 2000 оноос жил дутам гарч байна. Энэ онд таван өдрийн дотор барагцаалбал 200 мянган хүн үзэсгэлэнг сонирхож үзэх бололтой.