Улс оронд нь нэн чухал худалдааны бүх ажиллагаанд ногдуулсан хэрэглээний татварыг өнөөгийн 5 хувиас 8 хүртэл нэмэгдүүлэх тухай өнөөдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ зарлан мэдээллээ. Энэ шийдвэр ирэх оны 4-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болох тухай засгийн газрын тэргүүн Сайд нарын танхим ба тэргүүлэх намуудын зүтгэлтнүүдийн зөвлөлгөөн дээр мэдээлжээ.

Татварыг нэмэгдүүлснээр олсон хөрөнгийг тэтгэвэр, эрүүл мэндийг оролцуулан нийгмийн хэрэгцээнд чиглүүлэх юм. Энэ татварыг өсгөх уршгийг эдийн засгийг урамшуулах 60 тэрбум долларын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж арилгах бодолтой байна.

Үүнээс 10 тэрбум долларыг гол төлөв хувийн компаниудын өөр төрлийн татварыг багасгахад зарцуулна. Түүнчлэн орлого багатай хүмүүсийн тэтгэмж, орон сууцны татаас эдийн засгийг урамшуулах хөтөлбөрт багтсан байна. Түүнээс гадна 2015 оны 10-р сард хэрэглээний татварыг 8-аас 10 хувьд хүргэж өсгөх төлөвлөгөөтэй байна.