АНУ 10-р сарын 1-нд эхлэсэн 2014 оны санхүүгийн шинэ жилд төсөвгүйгээр шилжив. Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа болон Конгресс дахь сөрөг бүгд найрамдлынхан харилцан найр тавьж чадсангүй.

АНУ-ын засгийн газар сүүлийн 17 жилд анх удаа ажлаа хэсэгчилэн түр зогсоов. Эл асуудал ширүүн санал шүүмжлэл үүсгэв. Өчигдөр орой АНУ-ын конгрессын бүгд найрамдынхны хяналтад байгаа төлөөлөгчдийн танхим засгийн газрыг түр санхүүжүүлэх тухай хуулийн төслийг дэмжин саналаа ахин өгөв.

Энэ нь Цагаан ордны хувьд хүлцэхгүй үйл хэрэг юм. Одоо америкийн төрийн олонхи байгууллага ажлаа арга буюу зогсоож байна. Холбооны 2,1 сая албан хаагчаас 800 мянга нь цалингүй амралт арга буюу авч, нийгмийн даатгалын төлбөрийн шинэ мэдүүлэг авах ипотекийн зээл, жижиг бизнест олгох зээлийг төрөөс дэмжих ажиллагааг түр зогсоож, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, музейнуудийг хаах юм.

Обама өчигдөр Цагаан ордонд тусгай мэдэгдэл хийж, үндэсний аюулгүй байдал, түүний дотор гадаад улс төрийн үйл ажиллагааг хариуцсан яам,тусгай газрууд ажлаа үргэлжлүүлэх тухай иргэддээ мэдээллээ. Холбооны засгийн газрын санхүүжүүлэлтийг түр зогсоох явдал цэргийн ажиллагааг хамрахгүй боловч Пентагоны энгийн олон зуун мянган албан хаагчийг хамрана.

Засгийн газрын санхүүжүүлэлтийн хямралыг аль болох түргэн давана гэж Обама амлав. Цагаан ордон Конгресст хандан төсвийн түр санхүүжүүлэлтийн тухай хуулийг батлаж, засгийн газрын ажлын чухал чухал хүрээнийн санхүүжүүлэлтийг сэргээхийг уриалав.