Өнөөдөр 10-р сарын 1-нд БНХАУ үүсэн байгууладсаны өдрөө тэмдэглэж байна. Бээжингийн төв Тяньаньмэнь талбай энэ ойн баяр ёслол,цэнгэлийн төв боллоо. Бээжингийн 250 мянга орчим оршин суугч, зочин үндэсний баярын үеэр талбайд очно.

1949 онд чухам энэ талбай дээр Мао Зэдун БНУлс байгуулагдсаныг зарлан тунхагласан юм. Өнөө өглөө БНХАУ-ын дарга Си Зиньпин болон удирдах өөр хэдэн түшмэл Тяньаньмэнь талбай дахь Ардын баатаруудын хөшөөнд хэлхээ цэцэг өргөв. Баярыг тохиолдуулан Бээжинд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч байна. Мөн түүнчлэн 10-р сарын 7 хүртэл үргэлжлэх амралтын «алтан долоо хоногийг» зарлажээ.