Өнөөдөр 10-р сарын 1-нд сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа эхэллээ. НҮБ болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын хэсэг шинжээч тус улсад хүрэлцэн очсоны дараа мөн ажил хийж эхлэх юм. Энэ хэсгийн бүрэлдэхүүнд 20 хүн орсон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан төлөөлөгч Мартин Несирки мэдээлэв. Өөр нэгэн томоохон хэсэг Дамаскад бас очиж, ойрын уед энд ажиллаж эхлэнэ.

Сирийн химийн зэвсгийг 2014 оны дунд үед бүрэн устгаж дуусах ёстой. 9-р сарын 27-нд НҮБ-ын АЗ-ийн батласан тогтоолд энэ тухай заажээ. НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Сирид химийн зэвсэг чухам хэн хэрэглэснийг илрүүлж тогтоогоогүй боловч эл асуудлын шийдвэр НҮБ-ын шинжээчдийн биелүүлэх зорилт биш.Тэд Сирид хорт бодис хэрэглэсэн асуудлаархи тайлангаа 10-р сарыг дуустал бүрэн төгс бэлтгэх юм.