Өнөөдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНАСАУ үндэслэн байгуулагдсаны 64 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Си Зиньпинд мэнд хүргэсэн тухай «Йонхап ньюс» агентлаг умард солонгосын ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Ким Чен Ун хоёр орны найрсаг хэлхээ холбоог бэхжүүлэх нь зайлшгүй чухлыг онцлоод дэлхийд гайхал төрүүлж байгаа Хятадын эдийн засаг, соёл, техникийн ололт амжилт өөрийг нь бишрүүлснийг илэрхийлж, социалист нийгэм бүтээн байгуулах замаар урагшлан ахихыг Хятад улсад хүсэн ерөөсэн тухай Солонгосын төв цахилгаан агентлаг(ЦТАК) мэдээлжээ. Мөн БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, засгийн газрын тэргүүн Пак Пон Жу нар баярын цахилгаан утсанд гарын үсэг зурсан байна.