Кенийн эрх баригчид Найробид худалдааны төвийг дайрсанд сэжиглэгдсэн бас нэгэн этгээдийг саатуулав. Эхлээд террорын ажиллагаанд сэжиглэгдсэн 11 хүнийг саатуулсан билээ. Хожим гурван хүнийг байцаагаад сулласан байна. 2013 оны 9-р сарын 21-нд Найробид сомалийн «Аш-Шабаб» бүлгийн террористууд худалдааны төвийг булаан эзлэж, 200 гаруй хүнийг дөрвөн өдрийн турш барьцаанд байлгав. Террористууд Кенийн тусгай зориулалтат хүчинтэй мөргөлдсний улмаас 67 хүн түүний дотор хүчний байгууллагын 6 ажилтан амь үрэгдэв. Үүний хамт 65 хүн сураггүй алга болсон гэж үзэж байна.