Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг удирдах байгууллага-нарийн бичгийн дарга нарын газар өнөөдөр ажиллаж эхлэсэн тухай БНСолонгос Улсын нэгтгэх яамнаас мэдээллээ. Өмнөд Солонгосын засгийн газрын найман, БНАСАУ-ын төв засгийн таван төлөөлөгч нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүн орсон гэж тусгай газар тэмдэглэжээ. Эдгээр төлөөлөгч хоёр Солонгос улсын эдийн засгийн хамтын ажиллагааны цорын ганц жишээ болох аж үйлдвэрийн цогцолборыг удирдах хамтын хорооны үйл ажиллагаанд туслах юм. Хамтын шинэ хороонд Өмнөд Солонгос тулгарсан асуудлыг БНАСАУ-тай хамт зохицуулах эрхтэй боллоо. Урьд дан умард солонгосын талаас зохицуулж байсныг Ренхап агентлаг тэмдэглэжээ. Умард, Өмнөд Солонгос хоёр 8-р сарын дундуур хэлэлцээ хийж, хамтын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулахаар тохиролцсон билээ.