Хиймэл дагуулыг өнөөдөр Гринвичийн цагаар 6 цаг 50 минутад тойрог замд нь гаргахаар төлөвлөжээ. Эхлээд сансрын аппаратыг 2013 оны 7-р сарын 21-нд хөөргөхөөр төлөвлөсэн билээ. Гэвч энэ оны 7-р сарын 2-нд «Глонасс-М гурван хиймэл дагуултай «Протон-М» зөөгч пуужин осолдсоны улмаас «Астра-2Е» хиймэл дагуулын хөөргөлтийг удаа дараа хойшлуулсан билээ.