Тегеран хамтран ажиллаж, цөмийн объектуудаа шалган байцаалтад нээвэл Иран улсын эсрэг олон улсын хоригийг зогсоох шийдвэр ойрын хэдэн сарын дотор гаргаж мэднэ гэж АНУ-ын Терийн нарийн бичгийн дарга Жон Керри CBS телевизийн сувгийн «60 минут» нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Түүний хэлснээр үүнээс нэлээд өмнө тохиролцож болзошгүй. Юм бүхэн Иран улс тохиролцоход бэлэн байх эсэхээс шалтгаална. Хэрэв ираны цемийн хөтөлбөр энх тайван зорилготой байвал Ирантэй харилцах харилцаа ахар богино хугацаанд сайн тийш өөрчлөгдеж мэднэ гэж Керри тэмдэглэв. Ираны цөмийн хөтөлбэртэй холбоотой асуудлыг ахар богино хугацаанад шийдвэрлэхэд найдаж байна гэж баасан гаригт Нью-Йоркод Иран улсын Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдсэн билээ.