Сирийн химийн зэвсгийг устгах үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Сири улс бэлэн байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров даваа гаригт «Коммерсант» сонинд нийт- лүүлсэн ярилцлагдаа мэдэгдсэн байна. Сайдын мэдээлснээр Орос Улс шалган байцаах болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас санал болгох өөр олон улсын ажиллагаанд заавал оролцоно. Химийн зэвсгийг хориглох байгууллагын Гуйцэтгэх зөвлөл улс орнуудад хандан эхний үе шатанд сайн дураараа хөрөнгө гаргахыг уриалсан гэж Оросын сайд тайлбарлан хэлэв.

Мөн байгууллагын 10-12 байцаагч ойрын үед Сирид хурэлцэн очиж, сирийн талтай хамтран ажиллаж эхлэх нөхцлийг бүрдүүлнэ гэж Сергей Лавров мэдээллээ. Орос Улс мөн үйл ажиллагааны бүх үе шатанд оролцоход бэлэн байна гэж сайд тэмдэглэв. НҮБ-ын АЗ-ийн сирийн химийн зэвсгийн асуудлаархи тогтоол энэ төрлийн зэвсгийг хилийн чанадад гаргаж устгах боломжийг агуулж байна. Орос Улсын ГХ-ийн сайдын хэлснээр АНУ болон бусад хэдэн улсад байгаа хорт бодисыг устгах тоног төхөөрөмжийг сирийн химийн зэвсгийг устгахад хэрэглэж болно.

Үүний хамт өрнөдийн ба Ойрхи Дорнодын орнууд Сирид химийн зэвсгийг устгах төлөвлөгөөг тасалдуулах гэсэн оролдлогыг няцаахаа сирийн сөрөг хүчинд мэдүүлэх ёстой гэж Лавров онцлов. Түүний хэлснээр химийн зэвсэг ахин хэрэглэхийг сирийн сөрөг хүчин оролдож болзошгүй гэж Москва үзэж байна. Сирийн эрх баригчид химийн зэвсгийг устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэдэгт Сергей Лавров итгэж байна.

НҮБ-ын АЗ-ийн шинэ тогтоолын дагуу засгийн газар буюу сөрөг бүлгүүдийн төлөвлөгөөг зерчих ямар ч тохиолдолыг нарийн мөрдөн байцааж, НҮБ-ын АЗ-д мэдээлэхийг Оросын ГХ-ийн сайд дурдав. Зөрчсөн ажилагаа батлагдвал НҮБ-ын дүрмийн 7-р бүлгийн дагуу шинэ тогтоол гаргаж болзошгүй гэж Лавров тэмдэглэжээ. НҮБ-ын АЗ-ийн өнөөгийн тогтоолд хүч хэрэглэх заалт үгүй. Баримт бичгийн агуулгыг гуйвуулж үл болохыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров онцлов.