Химийн бүх зэвсгийг дэлхий даяар хяналтад авч устгах зорилт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматой Санкт-Петербургад G20 дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзсныхаа бараа тавьсан гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Коммерсант» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. 9-р сарын 14-нд Женевэд Оросын ГХЯ-ны тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар химийн зэвсгийг Сири улсаас гаргах ёс журмыг зохицуулж, 2014 оны дундуур мөн зэвсгийг устгахаар тохиролцсон юм. Хожим Сири улс химийн зэвсгийг хориглох тухай конвенцид нэгдэв. Сирийн засгийн газраас химийн зэвсгийнхээ нөөцийн тухай баримт бичгүүдийг Химийн зэвсгийг хориглох тухай байгууллагад уламжлав.