Грек улсад өнөөдөр Сочийн Олимпийн өвлийн 2014 оны Наадмын бамбарын аян гараагаа эхэлж байна. Бамбар урьдын адил Олимпийн тосгонд Гера бурханы сумийн дэргэд нарны туяанаас асаагдах болно. Ёслолыг бурхдыг илтгэсэн, үндсэндээ жужигчдээс бүрдсэн 11 үзэсгэлэнт бүсгүйчүүд явуулах юм. Энэ жүжиглэлт үзүүлбэрийн дараа дээд бурхны дурийг тоглож буй грекийн жүжигчин эмэгтэй Ино Менегаки нарны туяаг тусгах параболийн толийн тусламжтайгаар бамбарыг асах юм. Үүний дараа 6 атлетчид Олимпийн наадмын үеэр дайнаас татгалзахын бэлэг тэмдэг болгож зэвсэггүй бүжгийг бүжих болно. Оросын анхны бамбар зөөгчөөр Оросын хоккейн шигшээ баг, «Вашингтон кэпиталз» Үндэсний хоккейн лигийн клубийн тоглогч Александр Овечкин болох бөгөөд Грекийн уулын цаначин Яннис Антониугийн гараас бамбарыг хүлээн авах юм. Олимпийн бамбарыг асаах ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар 12 цагт эхлэх болно.