Хятадын засгийн газар өнөөдөр Шанхад чөлөөт худалдааны бусийн ажлыг эхлүүллээ. Энэ нь зах зээл санхүүгийн салбарт шинэчлэлийг түрших дэлхийн эдийн засгийн хоёр дахь талбар болох ёстой юм. Чөлөөт худалдааны бүсэд зориулан гаргасан объектын хэмжээ ойролцоогоор 29 кв.км байна. Хамгийн нэр хунд бүхий төсөл нь шинжээчдийн үзэж байгаагаар цаашдаа юаний чөлөөт хөрвөлтийн үндэс болох валютын хөрвөх боломжийг зохион байгуулах асуудал байх ёстой юм. Үүнээс гадна эдийн засгийн бүсийн талбар дээр шинэ дэвшилтэд төслүүдэд зориулсан инкубатор зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй дэглэм үйлчилж байгаа юм.