Өнөөдөр Владивостокт барын өдрийг хурц тод багт наадмын байдалтайгаар нээлээ. Хоёр мянга гаруй хар судалтай улбар шар костюм өмссөн хүүхэд насанд хүрэгчид оросын энэ хотын төв гудамжаар Уссурийн тайгын амарын бар, алс дорнодын ирвэс зэрэг ховор амьтдыг хамгаалан плакат барин явж өнгөрлөө. Энэ флешмоб байгаль хамгаалах байгууллагуудын майхан босгосон Владивостокийн төв гудамжинд өндөрлөжээ.Тэнд приморийн дархан цаазат газар болон ховор амтан ургамал хамгаалах байгууллагуудын ажилтай танилцаж, жилийн турш эмчилгээ сэргээн засал хийлгэсний дараа онгон байгальдаа эргэн ирсэн Золушка нэртэй эм барын түүх, Приморийн сэргээн засах төвд байгаа 5 өнчин-бамбарын тухай мэдэж авч болох байлаа. Амарын бар олон улсын Улаан номд орсон бөгөөд Приморь болон Хабаровскийн мужид түүний 95% буюу 450 орчим нь оршдог байна.