АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровд сирийн хямралыг шийдэхэд хамтран ажилласанд талархлаа илэрхийллээ. Энэ тухай АНУ-ын төрийн ордны өчигдрийн хэвлэлд өгсөн мэдээлэлд өгүүлжээ. Керрийн хэлснээр, Сирийн засгийн газраас химийн зэвсгээ хяналтанд өгөх хүчтэй, зайлшгүй биелүүлэх шаардлагатай, үлгэр жишээ болох тогтоолыг баталснаар НҮБ-ын АЗ «дипломат байдал маш хүчтэй зэмсэг гэдгийг бүх дэлхийд харууллаа». НҮБ-ын АЗ анх удаагаа химийн зэвсэг хэрэглэх нь олон улс, дэлхий нийтийн аль ч цэгийн тогтвортой байдалд заналхийлэл болдог гэдгийг зарлан тунхаглалаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцолсон байна.